PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын “IHC Esports” баг аварга болсон билээ. Мөн манай улсын “Stalwart Esports” баг хоёрдугаар байр, “4Merical Vibes” баг дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн шилдэг тоглогчоор “IHC Esports” багийн тоглогч Zyol шалгарсан юм. Тэгвэл ЦХХХ-ны яамнаас тэднийг хүлээн авч, шагнал гардууллаа.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал "Эдийн засагт үзүүлж буй цахим спортын борлуулалтын орлого 3.8 тэрбум ам.долларт хүрсэн гэх тайлан гарсан байсан. Эдийн засагт цахим спорт маш том хувь эзэлж, жин дарж байна. Цахим спортын олон тэмцээнд манай улсын тамирчид амжилт үзүүлсээр ирсэн. Энэ удаад PUBG Mobile-ын дэлхийн аваргаар Монгол Улсын баг шалгарлаа. Бид цахим үндэстэн болон зорилгыг тавьж байгаагийн хувьд дэлхий дахинд нэрээ дуурсгасанд бахархаж байна. Иймд сайдын тушаалаар "Цахим элч" тодруулах журам баталсан байдаг. Энэхүү журмыг үндэслэн дэлхийн аваргаар тодорсон “IHC Esports” багийг цахим элчээр өргөмжилж байна. 2024 онд олон улсын шинжтэй тэмцээнд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ. Мөн хоёр, дөрөвдүгээр байранд шалгарсан тамирчдыг Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны жуух бичгээр шагнаж байна.

Мөн төрийн мэдэлд байдаг интернэтийн шууд урсгалаас шилэн кабелийг татаж, бэлтгэл хийж буй байрууд дээр холбож өгнө. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд өндөр хурдны интернэтээр хангана гэсэн үг юм" гэлээ.

Сүүлд нэмэгдсэн